Costarru

Уг хүн нь уужуу даруухан
Угтаа бас ухамсар доройхон
Шөнө дунд гүйгээд гарах юм
Сүүдэр бараадаж нарнаас зугтах юм
Зүүдээ бодит гэж зөрүүдлэнэ бас
Зөнд нь хаячихаар үхчихгүй бас
Зүүдээ бодит гэж зөрүүдлэнэ бас
Зөнд нь хаячихаар үхчихгүй бас

Чи мэдэх үү?
Чимээ тасарч хүнгүйдэхийн цагт
Чихэн дээр минь бүжнэ, энэ салхи
Чийг татсан сэрүүхэн ойд
Хөл үл хүрнэ
Хөвч ойд би сэлнэ.
Зүрхээ чагнана, түр байж бай!
Зүс үл танитлаа элийрнэ.

Ингэж чадахгүй ээ! Би тэсэхгүй ээ!
Эндээс явъя, үтэр түргэн
Зүүнээс баруун руу үсэрнэ.
Зөв бурууг нь мэдэхгүй ээ!

1 2 3 ... Тэгээд хөл алдана
Нээх их юм бодохгүй ээ! Бие суларна.
Хэлсэн, би барахгүй ээ! Төдийг хүртэл...
Хичнээн хичээсэн билээ! Өдийг хүртэл...

Уг хүн нь уужуу даруухан
Угтаа бас ухамсар доройхон
Шөнө дунд гүйгээд гарах юм
Сүүдэр бараадаж нарнаас зугтах юм
Зүүдээ бодит гэж зөрүүдлэнэ бас
Зөнд нь хаячихаар үхчихгүй бас
Зүүдээ бодит гэж зөрүүдлэнэ бас
Зөнд нь хаячихаар үхчихгүй бас

Тэд мэдэх үү?
Чиний тархинд болж буй бүхнийг,
Тэнгэрт дүүлэн нисэх хүслийг чинь
Тэд мэдэх үү?

Уг хүн нь уужуу даруухан
Угтаа бас ухамсар доройхон
Шөнө дунд гүйгээд гарах юм
Сүүдэр бараадаж нарнаас зугтах юм
Зүүдээ бодит гэж зөрүүдлэнэ бас
Зөнд нь хаячихаар үхчихгүй бас
Зүүдээ бодит гэж зөрүүдлэнэ бас
Зөнд нь хаячихаар үхчихгүй бас

Chansons les plus populaires [artist_preposition] Sorry

Autres artistes de Indie rock